Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос “Өмгөөлөгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдал, сэтгэл зүйн зөвлөгөө” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ уулзалтаар Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс хийсэн судалгааг танилцуулж, өмгөөлөгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар санал солилцох юм.
Өмгөөлөгчид Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагт
Хаана: Хуульчдын ордон, 17 давхарт, Фемида танхим
