Хуульчдын холбоо байгуулагдаж, төрийн зарим чиг үүрэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад шилжлээ

2013 оны 9 дүгээр сарын 9

 

 

 

Хуульчдын анхдугаар Их хурлын эхний хэсэг 2013 оны 9 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын эхний хэсгээр Монголын Хуульчдын холбооны дүрмийг баталж, холбоог үүсгэн байгуулах, гишүүний татварын хэмжээг тогтоох,  Холбооны ерөнхийлөгчийг сонгох, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан юм.

Их хурал хэлэлцэх асуудлуудаас “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ээс бусад асуудлуудаа эцэслэн шийдвэрлэсэн байна.

Их хурлын төлөөлөгчид “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн төсөлийн хүрээнд нилээд олон санал хэхэлцүүлгийг явуулсны эцэст дүрмийн төсөлд зарим нэгэн өөрчлөлтүүдийг тусгах, нийт хуульчдаар дахин хэлэлцүүлэх зэрэг ажлыг хийсний дараа 2013 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд хуралдах Их хурлын дараагийн хэсгийн хуралдаанаар эцэслэн батлахаар тогтжээ.

Ийнхүү хуульчдын холбоо байгуулагдсанаар хуульчийг сонгон шалгаруулах, хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, хуульчийн Мэргэжлийн хариуцлаг, ёс зүйтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хууль зүйн их дээд сургуулийг магадлан итгэмжлэх зэрэг төрийн хэрэгжүүлдэг байсан чиг үүргийг хуульчдын өөрөө удирдах байгуулгад шилжүүлэх үйлажиллагаа бодитоор хэрэгжиж эхэллээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07