Хуульчдын анхдугаар Их хурал үргэлжлэн хуралдлаа

2013 оны 10 дүгээр сарын 06

 

 

 

Хуульчдын анхдугаар Их хурал 2013 оны есдүгээр сарын 06-08-ны өдөр Төрийн ордны Их танхимд хуралдаж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, Холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

30 хоногийн завсарлага аваад байсан Хуульчдын анхдугаар Их хурал 2013 оныаравдугаар сарын 5, 6-нд хуралдлаа. Эхний өдрийн хуралдаанаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм. Тус дүрэм нь хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах ниймлэг зарчим, ёс зүйн хэм хэмжээ, хуульчийн тусгайлсан үүргийг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дүрмийг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосоноор Холбоо хуульчийн мэргэжлийн дүрэм батлуулах мөрдүүлэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэллээ. 

Харин хурлын хоёр дахь өдөр Хуульчдын холбооны сайн дурын хороодыг батламжилсан бөгөөд Үндсэн хуулийн эрх зүйн хороо, Олон улсын эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Эдийн засгийн эрх зүйн хороо, Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хороо гэсэн 11 сайн дурын хороотой байхаар тогтоосон.

Сайн дурын хорооны зохион байгуулалт нь Хуульчдын холбооны өөрөө удирдах ёсны зарчмыг хэрэгжүүлэх үндсэн суурь юм.

Сайн дурын хороод гишүүнчлэлийн тооноос хамаарч нэгээс дөрөв хүртэл тооны төлөөллийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

Энэ өдрийн хуралдаанаар 11 сайн дурын хорооны төлөөллөөс бүрдсэн 38 хуульчийг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнээр батламжилсан юм.

Түүнчлэн тус хурлаар Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, тус хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат удирдахаар болсон байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07