Монголын Хуульчдын холбооны зарим чиг үүргийн хороодыг байгуулж, дарга нарыг томиллоо

2013 оны 12 дугаар сарын 16

 

Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргээ Чиг үүргийн болон сайн дурын хороодоор дамжуулан хэрэгжүүлэх учиртай.

Хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар чиг үүргийн хороодыг байгуулж, даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, шүүгч О.Номуулинг, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ц.Цэлмэгийг, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганыг, Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хороог байгуулж даргаар ньхуульч, профессор Б.Амарсанааг, Хуульчдын эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ж.Ариунааг тус тус томиллоо.

Мөн тус өдрийн хурлаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс шилжүүлсэн болон Хуульчдын холбоонд нэр бүхий иргэдээс гаргасан өргөдөл хүсэлтийг хэлэлцэж, хуульчдаас дахин өргөдөл авах ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулж, нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэхээр хэлэлцэх хойшлуулжээ. Түүнчлэн Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам", "Хуульчдын холбооны зөвлөл, Хяналтын зөвлөл, чиг үүргийн хороо, Холбооноос байгуулсан комиссын гишүүдэд урамшуулал олгох журам", "Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам", "Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмыг дагаж мөрдөх журам",  "Монголын Хуульчдын холбооны бэлгэ тэмдгийн журам"-ын зэргийг хэлэлцэж, баталлаа. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07