Өмгөөлөгчдийн мэргэжлийн нэр хүндийг сайжруулахад анхаарна

2014 оны 4 сарын 8

 

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран “Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг дөрөвдүгээр сарын 4-нд Монголын Хуульчдын холбооны байранд зохион байгууллаа. Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх,  тэдний мэргэжлийн нэр хүндэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох,  нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа зүйлийг шүүн тунгааж санал солилцож,  цаашид бодитой арга хэмжээ авч ажиллах зорилготой уг уулзалтад Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны дарга З.Сүхбаатар, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн Ж.Батзоригт болон өмгөөлөгчдийн төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд Өмгөөлөгчдийн хорооны дарга З.Сүхбаатар “Бид бугшсан асуудлаа яриад өнгөрөх биш, шат дараатай боломжит ажлуудыг хийхийг зорьж байна. Бидний жижигхэн гэж эс тоодог зүйл алсдаа хүний эрх, бидний мэргэжлийн зохион байгуулалттай хүртэл холбогдох нь бий. Тиймээс энэ бүхнийгээ сайжруулах, анхаарал хандуулах нь чухал” гэдгийг онцоллоо.

Уулзалтын хүрээнд “Өмгөөлөгчийн мэргэжлийн бэлтгэл ба мэргэжлийн нэр хүнд”, “Өмгөөлөгчийн биеэ авч явах байдал ба мэргэжлийн нэр хүнд”, “Өмгөөлөгч өөрийгөө илэрхийлэх байдал ба мэргэжлийн нэр хүнд”, “Шүүхэдтөлөөлөх эрхгүй этгээдүүдийн үйл ажиллагаа ба өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд” гэсэн дөрвөн сэдвийг хэлэлцүүлж, оролцогчдын саналыг сонсов.

Дашрамд сонирхуулахад, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос “Өмгөөлөгчийн ажиллах орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан билээ. Энэ хэлэлцүүлгээр өмгөөлөгчдийн ажлын байдал, ажиллах орчин, стандарт нь ямар байх талаар ярилцаж, санал гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн юм. Тэгвэл удахгүй өмгөөлөгчийн эрх үүргийн асуудлаар ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07