ЯРИЛЦЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос санаачлан, зохион байгуулж буй “ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН ГЛОБАЛЬ ТЭМЦЭЭНҮҮД: ХУУЛЬЧИЙН УР ЧАДВАР БА ГЛОБАЛЬ КАРЬЕР ЭХЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна. Ярилцлага, хэлэлцүүлэг 2025 оны гуравдугаар сарын 27-ны 16:30 цагаас болно.

Ярилцлага-хэлэлцүүлгээр дараахь асуудлуудын хүрээнд олон улсын туршлага хуваалцаж, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Үүнд: 
1. Олон улсын хуулийн сургуулиуд ба хуулийн оюутнуудын дунд олон улсын ямар тэмцээнүүд, хэзээ, хаана зохион байгуулагддаг талаар;
2. Хуулийн оюутнууд эдгээр олон улсын тэмцээнүүдэд хэрхэн хамрагдах, оролцох, тэдгээрийн шалгуур ба шаардлагын талаар; 
3. Эдгээр олон улсын хуулийн тэмцээнүүдэд оролцох нь мэргэжлийн ямар ур чадвар хөгжүүлэхэд, ирээдүйн чадварлаг хуульч болоход хэрхэн нөлөөлдөг талаар
4. Эдгээр олон улсын тэмцээнүүдэд оролцох нь ирээдүйд глобаль карьер эхлүүлэхэд хэрхэн нөлөөлдөг, ямар ач холбогдолтой талаар
5. Эдгээр олон улсын тэмцээнүүдэд оролцсоноор өөр бусад ямар боломжууд нээгддэг талаар (магистрын сургалтын тэтгэлэг гэх мэт)
6. Бусад 
 

Ярилцлага хэлэлцүүлэгт дараахь зочид оролцоно.   

Илтгэгч:

  • Sherlin Tung (“Withersworldwide” ОУ-ын хуулийн фирм (Hong Kong)-ын партнер, Vis East Moot Foundation-ний Гүйцэтгэх захирал)
  • Dario Simone Palmiotti (Тайландын ОУ-ын Арбитрын Нарийн бичгийн дарга асан)
  • Э. Байгаль (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор)
  • Б. Нинжин (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш)

 Модератор/Илтгэгч):

  • Х. Наранбулаг (Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн)

Ярилцлага-хэлэлцүүлэг нь үнэ төлбөргүй бөгөөд англи хэлээр монгол орчуулгатай явагдана. 
Оролцох сонирхолтой хуульч, оюутан, судлаач, хуулийн сургуулийн багш, оюутнууд 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө энд дарж бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг МХХ-ны Олон Улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдож авна уу. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
Уржигдар 19 цаг 46 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Уржигдар 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26