"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос “Орон сууц захиалгын гэрээний хохирогчид ба хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, орон сууц захиалгын гэрээнээс хохирч буй өнөөдрийн байдлын талаар хэлэлцэж, хууль тогтоомжийг хэрхэн боловсронгуй болгох асуудлыг хөндөж ярилцлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Оросоо ажилласан бол Монгол Улсын Их хурлын гишүүн П.Сайнзориг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж, өмгөөлөгч, судлаач Н.Долгор “Орон сууцны төрлийн залилан мэхлэх гэмт хэргийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн Монголын Барилгын Үндэсний ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл өгсөн юм.

Панел хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ц.Санжаалхам ажиллаж, панелистаар “Цогц өмгөөлөл” ХХН-ийн өмгөөлөгч О.Билгүүн, Монголын Барилгын Үндэсний ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, өмгөөлөгч У.Болдхүү нар оролцож, өөрсдийн саналыг хуваалцсан.

Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэх болно.

Өөрийн үнэт цаг завыг зориулан оролцсон илтгэлч, чиглүүлэгч, панелистууд, оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18