Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хорооны тэргүүнд нэр дэвшүүлэх болон санал өгөх цахим сонгуулийг 2025 оны 12 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Тус сонгуулиар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Пүрвээгийн Ариунболд хорооны гишүүдийн олонхын санал авсныг Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаар баталгаажууллаа.