Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос эвлэрүүлэн зуучлалын талаарх ойлголт, мэдлэг, ач холбогдлыг их, дээд сургуулийн оюутнуудаар дамжуулан нийгэмд сурталчлан таниулах, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "MEDIATION-2026" видео контентын уралдааныг зохион байгуулсан.
“Win to win” уриан дор зохион байгуулсан тус уралдааны ГУТГААР байранд шалгарсан Дотоод хэргийн их сургууль, “Шихихутуг” их сургуулийн оюутнуудын “Эвтэй гурав” багийн бүтээлийг хүргэж байна.
Эвлэрүүлэн зуучлалын талаарх ойлголт, мэдлэг, ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх соёлыг түгээх бидний зорилгыг дэмжиж бүтээл ирүүлсэн "ЭВТ ГУРАВ" багийн оюутнуудад талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.