ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Дэлхийн Банкны “Business Ready” (B-READY) тайлан нь улс орнуудын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг үнэлдэг шинэчлэгдсэн аргачлал бүхий олон улсын тэргүүлэх тайлан юм.

Тус тайланд бизнесийн орчныг хэд хэдэн үндсэн чиглэлээр үнэлдэг бөгөөд үүний нэг болох “Хууль эрх зүйн зохицуулалт” (Regulatory Framework)-ын хүрээнд бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын орчны чанар, хэрэгжилт, үр нөлөөг үнэлдэг байна. 2025 оны тайланд орлогын түвшин, газарзүйн бүс нутгийг төлөөлсөн 101 орны эдийн засгийн мэдээллийг багтаажээ.

“B-READY 2025” тайланд хамрагдсан 101 улсын эдийн засгийн мэдээллээс үзэхэд арилжааны эвлэрүүлэн зуучлал 56 хувьд нь бодитоор хэрэгжиж, үлдсэн хувьд нь хэрэжихгүй байна.

Тайланд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ “боломжтой бөгөөд хэрэгжиж байна” гэж үзэхийн тулд тухайн механизм бодитоор ажиллаж, сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж 25 бизнесийн маргааныг энэ аргаар шийдвэрлэсэн байх шаардлагатай гэж тодорхойлжээ. Ингэснээр эвлэрүүлэн зуучлал нь зөвхөн нэр төдий бус, практикт хэрэглэгдэж буй бодит механизм мөн эсэхийг үнэлсэн байна. Судалгаанд шүүхийн дэргэдэх болон хувийн хэвшлийн эвлэрүүлэн зуучлалыг хамруулжээ.

Хууль эрх зүйн тогтолцоо, орлогын түвшин, бүс нутгаар нь ангилж үзвэл “common law” буюу нийтлэг эрх зүйн тогтолцоотой орнуудад арилжааны эвлэрүүлэн зуучлал “civil law” буюу иргэний эрх зүйн тогтолцоотой орнуудаас хавьгүй өргөн хөгжсөн байна.

 

Нийтлэг эрх зүйн тогтолцоотой орнуудын 73 хувьд бизнесүүд эвлэрүүлэн зуучлалд хандах боломжтой байгаа бол иргэний эрх зүйн тогтолцоотой орнуудад энэ үзүүлэлт 49 хувь байна.

Тус тайланд дурдсанаар өмгөөлөгчийн дундаж хөлс нийтлэг эрх зүйн тогтолцоотой орнуудад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 19 хувьтай тэнцэж байгаа бол иргэнлэг эрх зүйн тогтолцоотой орнуудад энэ үзүүлэлт дунджаар 11 хувь байна.

Өндөр орлоготой эдийн засагтай орнуудын бизнес эрхлэгчид эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээнд илүү өргөн хүрээнд хамрагдаж байна. Судалгаанд хамрагдсан өндөр орлоготой эдийн засгуудын 68 хувьд нь арилжааны эвлэрүүлэн зуучлал бодитоор хэрэгжиж байгаа бол эдийн засгийн орлогын түвшин буурах тусам энэ үзүүлэлт мөн буурч байна.

 

Тодруулбал дээд дунд орлоготой эдийн засагт 62%, бага-дунд орлоготой эдийн засагт 53%, бага орлоготой эдийн засагт 20 хүрэхгүй хувь  нь арилжааны эвлэрүүлэн зуучлалын бодит хүртээмжтэй байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөд Азид арилжааны эвлэрүүлэн зуучлалын хүртээмж хамгийн өндөр буюу судалгаанд хамрагдсан эдийн засгуудын 100 хувьд нь хэрэгжиж байна. Харин Ойрхи Дорнод, Хойд Африк (50%) болон өмнөд Африк (26%) бүсүүдэд арилжааны эвлэрүүлэн зуучлал харьцангуй сул хөгжсөн байна.

 

Зөвхөн хууль батлах, Сингапурын конвенцид нэгдэхээс гадна институцийн чадавхыг бэхжүүлэх, хэлэлцээ, зөвшилцлийг дэмжсэн соёлыг төлөвшүүлэх нь тогтвортой эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тайланд онцолжээ.

https://www.worldbank.org/en/businessready/publications

https://www.worldbank.org/en/businessready/topic/dispute-resolution

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
18 цаг 8 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
22 цаг 46 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26