“ЭРҮҮ ШҮҮЛТГҮЙ МОНГОЛ УЛС-ӨМГӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Үндсэн Хуулийн эрх зүйн хороо, Өмгөөлөгчдийн хорооноос санаачлан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Монголын Өмгөөлөгчдийн холбоо,  Монголын Криминологичдын холбоотой хамтран өмгөөлөгч нарын дунд “Эрүү шүүлтгүй Монгол Улс-Өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгууллаа. 


Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Үндсэн Хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн ухааны доктор, профессор, гавьяат хууль Ш.Цогтоо, ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Я.Цэлмэн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Криминологичдын холбооны тэргүүн, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг, Шихихутуг их сургуулийн дэргэдэх, Харьцуулсан эрх зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Т.Мөнх-Эрдэнэ, МХХ-ны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Өнөржаргал нар болон хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо. 


Өглөөний уулзалтад Монголын Криминологичдын холбооноос “Эрүүдэн шүүх гэмт явдлын шалтгаан нөхцөлийг тогтоох” судалгааны дүнг танилцуулсан бөгөөд тус судалгаа нь анх удаа хийгдэж байгаа учир өмгөөлөгч, хууль нарыг өөрсдийн үзэл санаа, зөвлөмжөө идэвхтэй өгч хамтран ажиллахыг уриалав.


Мөн ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх комиссын гишүүн, Хууль зүйн доктор Я.Цэлмэн үе үеийн Эрүү шүүлттэй зоригтой тэмцэж ирсэн өмгөөлөгч нарт талархал илэрхийлэн, цаашид өмгөөлөгч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах талаар байр сууриа илэрхийлэн Өглөөний уулзалт амжилттай боллоо.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д өргөн барьж, улмаар https://lawforum.parliament.mn/files/4880/?d=1 байршуулсан тул хуульч, өмгөөлөгчид уг тайлантай танилцан санал, хүсэлттээ нээлтээ илгээнэ үү.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18