Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан өнгөрсөн сард цахим сонгууль зарласан боловч тус хорооны гишүүдийн оролцоо хангагдаагүй тул дахин сонгууль зарлаж байна.
Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа: 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
Санал өгөх үйл ажиллагаа: 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
Жич:Үндсэн хуулийн эрх зүйн хорооны нийт гишүүн хуульчид та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
