“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд өчигдөр (2025.12.01) Төрийн ордонд олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт тус хэлэлцүүлгийг Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн арга замын талаар Улсын Их Хурлын гишүүд болон бусад албаны хүмүүст мэдээлэл хүргэх, санал солилцох зорилгоор зохион байгуулсан юм.

Олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийн модератороор Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х. Баасанжаргал нар ажиллав.

Тус хэлэлцүүлгийх үеэр “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх, судлаач Ж.Бариаширсүрэн “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтооход тулгамдаж буй асуудал” илтгэлийг шүүхийн жишээнд тулгуурлан танилцуулав. Мөн Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал “Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг танилцуулсан.

Тус олон улсын онол, практикийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын Танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Олон Улсын Арбитр, Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбоо, хуулийн сургуулийн эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцон дээрх илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18